Мэдээ мэдээлэл

Ирээдүйн инженерүүд, физикчдийг бэлтгэх дүүргийн хэмжээнд зохион байгуулдаг Техник сэтгэлгээ-2019 уралдаанд амжилттай оролцлоо.

Ирээдүйн инженерүүд, физикчдийг бэлтгэх дүүргийн хэмжээнд зохион байгуулдаг Техник сэтгэлгээ-2019 уралдаанд 10е, 9г, 9д, 9е ангийн сурагчид бүгд нэг баг болон өрсөлдөж 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль авч тэргүүн байр Шилжин явах цомын эзэд боллоо. Тэмцээнд оролцсон нийт сурагчиддаа баяр хүргье.

2019.04.29 Дэлгэрэнгүй

"Цөм хөтөлбөр"-ийн хүрээнд дунд ахлах ангийн багш нар "Үзүүлэх хичээл" заалаа.

Цөм хөтөлбөрийн түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 44 дүгээр сургуулийн мэргэжлийн багш нарын " Үзүүлэх хичээл" амжилттай болж өнгөрлөө. "Үзүүлэх хичээл" зааж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн П. Отгонжаргал, С. Оюунцэцэг, Б. Солонго, Э. Цэцэгдулам, Н. Баярцэцэг, Ш. Гоцбаяр, Б. Батчимэг, Ц. Үржинжав нартаа баярлалаа.

2019.02.21 Дэлгэрэнгүй

Хонконгын South Island school-ийн сурагчид манай сургуулиар зочиллоо.

Хонконгын South Island school-ийн сурагчид болон Rustic ТББ, Талын нүүдэлчлийн эх булаг ТББ нар хамтран манай сургуульд акустик хавтангаар урлаг заал, спорт заал, шатрын өрөөг тохижуулж өглөө. Сурагчид маань урлагийн тоглолт болон монгол ёс заншилаа гадаад сурагчидад таниуллаа.

2018.10.11 Дэлгэрэнгүй

Дунд ахлах ангийнханы дунд "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа.

Дунд ахлах ангийн сурагчдад сурагчдын өөрөө удирдах байгууллагын сурагчид нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр сөуз-н үйл ажиллагааны танилцуулга бүртгэл явагдлаа.

2018.09.25 Дэлгэрэнгүй

Unfriend аян манай сургуульд амжилттай явагдаж байна.

Манай сургууль Unfriend аянаа бүх анги танхимаар орж танилцууллаа. Бүх сурагчид мэдээлэл хүлээн авч өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж эхэллээ. Сургуулийнхаа өөрөө удирдах байгууллагын сурагчиддаа баярлалаа.

2018.09.25 Дэлгэрэнгүй

2018-2019оны хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай болж өндөрлөлөө.

2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай болж өндөрлөлөө. Бүх Удирдлага, Багш, Ажилчид, Суралцагчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Сургуулийн нээлтэнд хүрэлцэн ирсэн НИХТ Б. Сүхбаатар ДИХТ Төмөрхуяг нарт талархал илэрхийлье. Мөн Боловсролын тэргүүний ажилтанаар Монгол хэл уран зохиолын багш М. Ариунаа, Хүүхдийн элч багшаар Бага ангийн багш М. Оюунчимэг, Шавь нь 800 оноо авсан багшаар Физикийн багш Б. Энхцэцэг нар шагнагдлаа. Шагнал гардан авсан бүх багш нартаа халуун баяр хүргье.

2018.09.01 Дэлгэрэнгүй

МӨНГӨН ХОНХНЫ БАЯР

2017-2018 оны хичээлийн жилд 12-р ангийг төгсөж буй сурагчдын "МӨНГӨН ХОНХНЫ БАЯР болж өнгөрлөө.Энэ жил 7 бүлгийн 208 сурагч манай сургуулийг төгсөж сурагчын ширээгээ орхиж амьдралын нэг шатаар ахилаа.Нийт сурагчиддаа мөнгөн хонхны баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе.

2018.06.12 Дэлгэрэнгүй

10-р ангийханы дунд "Номч тархи" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгөөр сурагчид өөрсдийн уншсан номны утга санаа зохиогчийн талаар бусаддаа тайлбарлаж өгсөн ба хоорондоо номоо солилцон уншлаа.

2018.05.15 Дэлгэрэнгүй

Манай сургуультай хамтын ажиллагаатай Солонгос улсын "Нью Ханьюн" дунд сургуулийн удирдлага, багш, сурагчид манай сургуулиар айлчиллаа.

Тус айлчлалын хүрээнд солонгос багш. сурагчид манай сургуультай танилцан, химийн хичээлд хамт сууж туршилт хийсэн. Мөн цэцэг тарьж, монгол гэр барих аргачлалд суралцсан. Сургуулийн авьяаслаг сурагчид маань урлагийн тоглолтоо тоглож сонирхууллаа.

2018.05.15 Дэлгэрэнгүй

Дүүргийн боловсролын хэлтсүүдийн дунд зохион байгуулсан "Туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх, үзүүлэх сургууль 2017" нэгдсэн ажиллагаанд амжилттай оролцож "Батламж" гардан авлаа.

Дүүргийн боловсролын хэлтсүүдийн дунд зохион байгуулсан "Туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх, үзүүлэх сургууль 2017" нэгдсэн ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож "Уртын дуугаа дуулж өвлөцгөөе" аян нь хүүхэд бүрийг үндэсний өв соёл, үнэт зүйлсээ дээдлэн хүндлэх үзлээр хүмүүжүүлж Монгол бахархал, Монгол зан заншлыг хөгжүүлэн түгээх бүтээлч ажлаар шалгарсан тул шилдэг бүтээлийн "Батламж"-аар шагнууллаа. Сургуулийн хамт олондоо баярлалаа.

2018.04.27 Дэлгэрэнгүй

Баянзүрх дүүргийн "Сайн хичээл- тэргүүн туршлага" солилцох зөвлөгөөнд амжилттай оролцлоо.

Баянзүрх дүүргийн "Сайн хичээл- тэргүүн туршлага" солилцох зөвлөгөөнд бага ангийн багш Б.Баасанжаргал, Ц.Долгор Ахлах ангийн багш Н.Нарангарав нар Иргэний боловсролын цаг болон математикийн хичээлийг бүсээсээ шалгаран зааснаар дүүргийн сайн хичээлийн санд бүртгэгдэж сайн хичээлийн "Батламж" гардан авлаа.

2018.04.27 Дэлгэрэнгүй

Улсын сургуулиудын “ӨСВӨРИЙН ЭНТРЕПРЕНЁРУУДЫН УРАЛДААН”-д амжилттай оролцлоо.

Улсын сургуулиудын “ӨСВӨРИЙН ЭНТРЕПРЕНЁРУУДЫН УРАЛДААН” анхны жилдээ амжилттай зохион байгуулагдаж тус уралдаанд Ч.Ундрах багштай 8 сурагч оролцсон бөгөөд 1-р байр У.Буянхишиг \9а\ , О.Анхбаяр \9ё \, Ц.Номин-Эрдэнэ \9в\ 2-р байр Ц.Дүүрэнжаргал \10г\ , М.Халиун \9д \, Б.Нандин-Эрдэнэ \9д \ , А.Уранзул \9д \ , М.Маралмаа \9г \ нар эзэллээ. Бүх сурагчиддаа амжилт хүсье.

2018.04.23 Дэлгэрэнгүй

Хятад хэлний тайлан болж өндөрлөлөө.

44-р сургуулийн 6-12 ангийн сурагчидын хятад хэлний тайлан амжилттай явагдаж дууслаа. Хятад хэл ямар хэмжээнд сурсан, хятадын соёл түүхээр аялуулсан сайхан тайлан болж өндөрлөлөө. Бүх сурагчиддаа амжилт хүсье.

2018.04.20 Дэлгэрэнгүй

2017-2018 оны хичээлийн жилийн чадваржилтын тайлан 3-р анги

3-р ангийн сурагчдын чадваржилтын тайлан амжилттай болж өндөрлөлөө. Жилийн турш юу сурсан мэдсэнээ эцэг эх, багш, сургуулийн захиргааныхандаа үзүүллээ. Урлагын тоглолт, Спорт аяга өрөлт, зурсан зураг, ээждээ бичсэн захидал зэргээ уншиж танилцууллаа. 3-р ангийн бүх сурагчиддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

2018.04.20 Дэлгэрэнгүй

БЗД-ийн залуу багш нарын ур чадварын уралдаан амжилттай явагдаж дууслаа.

БЗД-ийн залуу багш нарын ур чадварын уралдаан амжилттай явагдаж дууслаа.Оролцсон бүх залуу багш нартаа талархал илэрхийлээд ажлын амжилт хүсье. Тэргүүн байр А.Ихтамир 84-р сургууль Дэд байр Г. Үүрийнцолмон 92-р сургууль Гутгаар байр Ч.Наранцэцэг Улаанбаатар сургууль

2018.04.19 Дэлгэрэнгүй

2017-2018 оны чадваржилтын тайлан 9-р анги

2017-2018 оны хичээлийн жилийн 9-р ангийн сурагчдын чадваржилтын тайлан амжилттай болж өндөрлөлөө. Тайлангаар сурагчид бүтэн жилийн турш юу сурсан мэдсэнээ сургуулийн захиргаа, багш, эцэг эхдээ үзүүллээ. Урлагийн тоглолт, химийн туршилтууд, ургийн бичиг, болон англи хэлний хичээлээр юу сурсан мэдсэнээ тайлагналаа. Сурагчиддаа цаашидын сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

2018.04.19 Дэлгэрэнгүй

2017-2018 оны чадваржилтын тайлан 8-р анги

2017-2018 оны хичээлийн жилийн 8-р ангийн сурагчдын чадваржилтын тайлан амжилттай болж өндөрлөлөө. Тайлангаар сурагчид бүтэн жилийн турш юу сурсан мэдсэнээ сургуулийн захиргаа, багш, эцэг эхдээ үзүүллээ. Урлагийн тоглолт, газар зүйн хичээл, түүхийн хичээлээр юу сурсан мэдсэнээ тайлагналаа. Сурагчиддаа цаашидын сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

2018.04.19 Дэлгэрэнгүй

ҮБХИС-иас 9-р ангийн сурагчидад үзүүлэх тоглолт хийлээ.

Батлан хамгаалахын их сургуулиас 9-р ангийн сурагчидаас элсэлт авах зорилгоор үлээвэр хөгжмийн үзүүлэх тоглолт хийлээ.

2018.04.18 Дэлгэрэнгүй

2017-2018 оны хичээлийн жилийн 11-р ангийн сурагчдын чадваржилтын тайлан

11-р ангийн сурагчид маань жилийн турш юу сурсан мэдсэнээ сургуулийн удирдлага, багш, эцэг эхдээ тайлагналаа. Сурагчид маань урлагийн тоглолт, биологийн туршилт, математикийн бодлого бодож чадваруудаа харууллаа. Сурагчиддаа өндөр амжилт хүсье.

2018.04.18 Дэлгэрэнгүй

2017-2018 оны хичээлийн жилийн 7-р ангийн сурагчдын чадваржилтын тайлан амжилттай болж өндөрлөлөө.

7-р ангийхан маань жилийн турш юу сурсан мэдсэнээ сургуулийн удирдлага, багш ажилчид, эцэг эхчүүддээ тайлагналаа. Сурагчид маань урлаг, спорт, сурлагаараа гаргасан амжилт бүтээлээ дэлгэн үзүүллээ. Мөн урлагийн тоглолт, газар зүйн туршилт, бийрэн бичлэгийн үзүүлбэр үзүүллээ. Сурагчиддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

2018.04.18 Дэлгэрэнгүй

"Монгол монголоороо бахархана" ардын язгуур урлагийн наадамыг амжилттай зохион байгууллаа.

44-р сургуулийн Бага ангийн сургалтын менежер Н.Пүрэвсүрэнгийн бичсэн төсөл хэрэгжин "Монгол монголоороо бахархана" ардын язгуур урлагийн наадам амжилттай зохион байгуулагдаж Шүүгчээр МУСГЗ яруу найрагч Д.Даваадаш, МУГЖ бүжиг дэглээч Батбаяр, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Тэрбиш нар ажилласан. Наадамд БЗД-ийн 10-н сургуулийн 150 гаруй сурагчид оролцсоноос "УБ сургууль" шилдгээр шалгарч Шилжин явах цомын эзэн боллоо. УБ сургуулийн хамт олондоо амжилт хүсье.

2018.04.17 Дэлгэрэнгүй

Үдийн цайны амталгаат өдөрлөг болж өнгөрлөө.

2018-03-16 өдөр Бага ангийн эцэг эхчүүдийн дунд үдийн цайны амталгаат өдөрлөг зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үер эмчийн сургалт, зөвлөгөө өгөгдлөө. Өдөрлөгт эцэг эхийн төлөөлөл-95, анги удирдсан багш-38 оролцлоо.

2018.04.05 Дэлгэрэнгүй

12А ангийн нэрэмжит гар бөмбөгийн шилжин явах цомын тэмцээн амжилттай болж өндөрллөө.

12а ангийн нэрэмжит гар бөмбөгийн шилжин явах цомын тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчид зохион байгуулж оруулсан АУБ нар болон Биеийн тамирын багш нартаа баярлалаа.

2018.04.05 Дэлгэрэнгүй

"УС БА БАЙГАЛЬ" сургалт явагдлаа.

Ус сувгийн удирдах газараас "Дэлхийн Усны өдрийг тохиолдуулан УС БА БАЙГАЛЬ" нэртэй сургалтыг манай сургуулийн 8-р ангийн сурагчидад амжилттай явуулж дууслаа.

2018.03.21 Дэлгэрэнгүй

Солонгос улсын Инчён хотын Нүнхён сургуультай багш, сурагч солилцоо хийлээ.

Манай сургууль Солонгос улсын Инчён хотын Нүнхён сургуультай багш, сурагч солилцоо хийлээ. 5 багш 10 сурагч хамрагдав.

2018.02.20 Дэлгэрэнгүй

Цэвэрлэгээ

Сургуулийн орчны осол гэмтлээс сэргийлэхийн тулд сургуулийн орчны зам талбайн цас мөсийг цэвэрлэв.

2018.02.02 Дэлгэрэнгүй

Урлагийн наадам

44-р сургуулийн багш ажилчдын дунд "Урлагийн наадам" амжилттай зохион байгуулагдаж 6-н төрлөөр 4 секц өрсөлдөж Технологи-Гоо зүйн хамт олон тэргүүн байр эзэлж нэгэн өдрийг урлаг сайхнаар амьсгалсан мартагдашгүй өдөр өнгөрлөө

2018.02.02 Дэлгэрэнгүй

Зочлоод ирлээ

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Үндэсний ахлах болон бага сургууль манай багш сурагчид зочлоод ирлээ.Энэ үер ахлах сургуулийн багш сурагчидтай манай сургуулийн багш сурагчид спортын төрлөөр өрсөлдөх мөн Ахлах болон бага сургуулийн сурагчидтай манай сурагчид урлагын хамтарсан тоглолт хийв.Багш нар зочлон очсон сургуулийн багш нарын хичээлд суух мөн өөрсдөө тус тусын чиглэлээр хичээл заав.Шинэ найз нөхөдтэй болсон,бие биенээсээ сурч мэдсэн зүйл их, харилцан туршлага судаллсан ажлын айлчлал болж өндөрлөв.

2017.11.14 Дэлгэрэнгүй

Тохижилт

"Цэцэрлэг,ЕБсургууль,дотуур байрны ус,ариун цэвэр,эрүүл ахуйд тавигдах норм шаардлага"-г хангуулах ажлын хүрээнд НҮБ-н Хүүхдийн сан,"Wash action" ТББ-тай хамтран "Охидод ээлтэй ариун цэврийн байгууламж" шалгаруулах аяны хүрээнд манай 44-р сургууль нь өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан А болон Б байрны нийт 5 охидийн АЦБ-г засан тохижуулж байнгын үйл ажиллагаанд орууллаа.Тус бие засах газарууд нь Охидын зайлшгүй мэдэж байх анхан шатны мэдээлэл болон бусад эрүүл ахуйн мэдээллүүдийг байршуулснаас гадна тусдаа хувцас солих хэсэг зэрэг охидийн хэрэгцээ шаардлагыг хангасан АЦБ юм.

2017.11.14 Дэлгэрэнгүй

Зочид хүлээн авлаа

ӨМӨЗО-ны Шилийн хотын Боловролын хэлтэсийн мэргэжилтэн нар Манай сургуулийн үйл ажиллагаатай танилцав.Мөн Боловсролын цөм хөтөлбөрийн талаар манай сургуулийн сургагч багш нар танилцуулах мэдээлэл хийж туршлага солилцов.

2017.10.09 Дэлгэрэнгүй

Ахмадуудаа хүлээж авлаа

"Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан 44-р сургууль нь байгууллагаас гавъяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа хүлээн авч хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Үе үеийн захирал,нягтлан,багш,ажилчид албан хаагчид хүрэлцэн ирж төрөлх сургууль дээрээ нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

2017.10.02 Дэлгэрэнгүй

Зочид ирлээ

БЗД-н 44-р сургууль дээр Япон улсын "Аз жаргалтай нийгэмлэг" ТББ-н төлөөлөгчид хүрэлцэн ирж сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.Зочдыг тус сургуулийн захирал Чимидзаяа болон БЗД-н ИХ-н төлөөлөгч Төмөрхуяг нар хүлээн авч уулзлаа.

2017.09.18 Дэлгэрэнгүй

"БОЛОВСРОЛ-2017"

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжилтийн хүртээмж,чанар,,хүрсэн түвшинг танилцуулах,боловсролын бодлого хэрэгжилтын онцлог,ололт амжилтыг сурталчлах,иргэдэд зөвлөх үйлчилгээг зохион байгуулж,сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "БОЛОВСРОЛ-2017" нээлттэй хаалганы өдөрлөгт манай сургууль бусад лабортори сургуулиудтай хамтран амжилттай оролцлоо.Уг өдөрлөгийн үер салбар хариуцсан сайд болон бусад удирдлагуудад сургуулийн сургалт аүмүүжлийн үйл ажиллагааг танилцуулын зэрэгцээ сургууль дээр хэрэгжиж буй Уртын дууны ,Оньсон тоглоом,Аяга өрөлт зэрэг төслүүдэд хамрагдсан сурагчид оролцлоо.

2017.05.29 Дэлгэрэнгүй

Төгсөгчид мод тарилаа

2016-2017 оны жилд манай сургуулийг төгсөж буй 12-р ангийн сурагчид 60 ширхэг суулгацыг сургуулийнхаа хашаанд "Төгсөгчдийн төгөл " болгон тарилаа.

2017.05.16 Дэлгэрэнгүй

Зочид ирлээ

БНХАУ-н ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Шилийн хотын Монгол сургуулийн багш нар манай сургууль дээр туршлага судалхаар ирлээ.Тус багш нар манай сургуулийн дотоод өдөр тутмын хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцхын зэрэгцээ манай багш нарын хичээлд сууж ажиглалт хийж түүний дараа заагдсан хичээлүүдийн талаар дүгнэлт ярилцлага хийв.Мөн спортын буухиа тэмцээнээр манай багш нартай нөхөрсөг тэмцээн хийлээ

2017.05.15 Дэлгэрэнгүй

Сургуулийн 8,9,10,11 ангиудын чадваржилтын тайлан боллоо

Чадваржилтын тайлангийн хүрээнд 8,9,10,11 ангиудын чадваржилтын тайлан амжилттай болж өнгөрлөө.Тайлангийн үер сурагчид гадаад хэлний болон бусад хичээлүүдээр сурсан мэдсэн зүйлүүдээр бусад сурагчиддаа болон эцэг эхчүүддээ тайлагналаа.

2017.04.24 Дэлгэрэнгүй

Чадваржилтын тайлан

Дунд ангиудын Чадваржилтын тайлан 6-р ангиудын сурагчдын тайлангаар эхэллээ.Тайлангийн үер сурагчдын эцэг эх болон сургуулийн удирдлагууд байлцлаа.сурагчид өөрсдийн сурсан мэдсэн зүйлүүдээрээ өөрсдийн тайлангаа танилцууллаа.

2017.04.19 Дэлгэрэнгүй

Зочид ирлээ

Манай сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошууны Монгол сургуулийн дунд болон ахлах ангийн багш нар туршлага солилцохоор айлчилж ирлээ.Уг үйл айлчлалын үер тус багш ианай сургуулийн өдөр тутмын дотоод үйл ажиллагаатай танилцаахаас гадна манай багш нарын хичээлд сууж туршлага судалж суусан хичээлүүдээр хэлэлцүүлэг хийж санал бодлоо хуваалцлаа.

2017.04.14 Дэлгэрэнгүй

Чадваржилтын тайлан

Манай сургуулийн 4-р ангийн ЗАН-с 4-р ангийхны нийт 10 бүлгийг оролцуулан чадваржилтын тайлангаар сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ танилцууллаа.

2017.03.29 Дэлгэрэнгүй

Илтгэлийн уралдааны удирдамж

Нийслэлийн бүх ЕБ Сургуулиудийн багш нарын нарын дунд зохиогдож байгаа илтгэлийн уралдааны удирдамж оруулууллаа.Нийт багш нар удирдамжтай танилцан идэвхтэй оролцоно уу!!!

2017.03.27 Дэлгэрэнгүй

"Монгол хүн" аян

Бүтээлч хариуцлагатай иргэн төлөвшүүлэх "Монгол хүн" аяны хүрээнд манай сургууль нь "Нээлттэй хаалга"-ны өдрүүдийг зохион байгууллаа.Тус өдрүүдэд Эцэг эхчүүдэд сургуулийн дотоод өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах мөн өөрсдийн хүүхдүүдийн хичээлд сууж хүүхдүүд нь хэрхэн сурч боловсорч буйг ажиглах боломжоор хангав. Энэхүү ажлын хүрээнд нийт хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдэд Захирал болон Нийгмийн ажилтан нар илтгэл тавьхаас гадна тус сургууль хэрэгждэг төсөл хөтөлбөрүүд болох Уртын дуу,Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом,Оньсон тоглоом,Бишгүүр хөгжим зэргээр Сурагчид үзүүлэх тоглолт хийлээ.Мөн Манай сургууль дээр үйл ажиллагаа явуулдаг Бүжиг,Найрал дуу,Морин хуурын дугуйлан сурагчид сурсан дуу,бүжиг,хөгжмөөрөө урлагын тоглолт хийлээ.

2017.03.17 Дэлгэрэнгүй

Эх ундарга

"Уртын дуугаа өвлөцгөөе" төслийн хүрээнд Уртын дууны дугуйлангийн сурагчид МУГЖ Д.Сосорбарамын найруулсан Үндэсний язгуур урлагийн ЭХ УНДАРГА тоглолтод оролцлоо.

2017.02.20 Дэлгэрэнгүй

"Монгол дээлний өдөр"

Монгол дээлны өдөрт зориулсан Монголоороо гоёцгооё аяны хүрээнд Ахлах,Дунд,Бага ангийхны дунд уртын дууны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2017.02.20 Дэлгэрэнгүй

Манай сургуульд "Уртын дууны дугуйлан" хичээллэж эхэллээ.

"Уртын дуугаа дуулж өвлөцгөөе" төслийн нээлт . СУИС н багш, Уртын дууны холбооны тэргүүн, МУСТА Уртын дууч Батболд багш 300 сурагчид анхны хичээлээ зааж байна.

2016.12.12 Дэлгэрэнгүй

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохиогдсон Соробан сампингийн олон улсын тэмцээнээс 3а ангийн сурагч Б.Тэмүүлэн маань амжилттай оролцож “Хүрэл цом” хүртлээ.

Б.Янжиндумаа багштай 3а ангийн сурагч Б.Тэмүүлэн маань Дубай хотноо зохион байгуулагдсан Чээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож "Хүрэл цом" хүртлээ. Б. Тэмүүлэндээ баяр хүргэе.

2016.11.17 Дэлгэрэнгүй

44-Р СУРГУУЛИЙН КЛУБ, ДУГУЙЛАН СЕКЦҮҮД ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛЛЭЭ.

2016-2017 оны хичээлийн жилд Хүүхдийн оролцооны байгууллагын Секц дугуйлан, клуб бүлгэмд нийт 1910 сурагч 2 бүлгэм, 22 клуб, 21 дугуйланд хамрагдаж байна.

2016.10.14 Дэлгэрэнгүй

"Хүдний баяр"-аа хийлээ.

44-р сургуулийн 2-р ангиудийн хүрдний баяр амжилттай зохион байгууллаа. Амжилттай оролцсон багш сурагч эцэг эхчүүддээ баярлалаа. Шавь нартаа амжилт хүсье.

2016.03.03 Дэлгэрэнгүй

БЗД-ийн "Шинэчлэлийг хамтдаа"бүсийн зөвлөгөөн боллоо

БЗД-ийн "Шинэчлэлийг хамтдаа"бүсийн зөвлөгөөний "Сайн хичээл" үйл ажиллагаанд Амгалан цогцолбор сургууль дээр манай багш нар хичээл заалаа

2016.02.25 Дэлгэрэнгүй

Б.Хашцолмон Б.Номондалай нартаа баярлалаа.

Ном хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 2006оны төгсөгч Б.Хашцолмон Б.Номондалайгийн хамт сургуулийн номын санд 200аад нэр төрлийн ном хандивлаж сурагчдын англи хэл сурахад ихээхэн дэмжлэг үзүүллээ.

2016.01.05 Дэлгэрэнгүй

БЗД-ийн сургуулиас санаачилсан,БЗД нийгмийн хөгжил санийн нэрэмжит БЗД-ийн ЕБС-ийн дунд зохион байгуулах Үндэсний бөхийн тэмцээний удирдамж

БЗД-ийн сургуулиас санаачилсан,БЗД нийгмийн хөгжил санийн нэрэмжит БЗД-ийн ЕБС-ийн дунд зохион байгуулах Үндэсний бөхийн тэмцээний удирдамж

2015.12.11 Дэлгэрэнгүй

Ахмадуудаа хүлээн авлаа

Ахмадын баярыг тохиолдуулан 10.01ний өдөр ахмадуудаа хүлээж авлаа.

2015.10.13 Дэлгэрэнгүй

Сурагчийн нэг өдөр болж өнгөрлөө

Дэлхийн багш нарын 21дэх Монголын багш нарын 49дэх өдөрт зориулан ''Сурагчийн нэг өдөр'' боллоо.

2015.10.07 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 13
Өнөөдөр зочилсон 5857
Энэ 7 хоногт 475
Энэ сард 3157
Нийт зочилсон 194970

 Утас

Гар утас : 11454460
Email : J_chimedzaya@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 16-р хороо 72-р хотхон
Баянзүрх дүүргийн 44-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC